Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосууд Улаанбаатар дахь соёлын төвөө өргөжүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газрын дэмжлэгтэй Сежон Хааны Хүрээлэнгийн Сан (KSIF – King Sejong Institute Foundation) байгууллага гадаадын 10 оронд байдаг өөрийн салбар төвүүдээ өргөжүүлж сайжруулахаар болсноо Ням гарагт зарласан байна.

Үүнд Герман, Орос, Литва, Мексик, Монгол, Вьетнам, Хятад, Киргизистан, Тажикистан, Филиппин улсууд дахь нийт 13 төв багтжээ. Эдгээр төвүүдийн орчныг засаж тохижуулан гадаадын иргэдийг Солонгос хэл соёлтой танилцахад илүү дөхөм болгох гэнэ.

Тус байгууллагын ерөнхийлөгч Сон Хян-кюн “Британий Консул, Германы Гёте Хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд ийм байгууламжаар дамжуулан өөрийн хэл соёлыг сурталчилдаг. Тиймээс манай сайжруулсан төвүүдээр дамжуулан олон олон гадаадын оюутан сурагчид Солонгос соёлд суралцаасай гэж хүсэж байна” гэжээ.

KSIF байгууллага нь 2012 онд Солонгосын хэл, соёлыг гадаад орнуудад түгээхээр байгуулагдсан бөгөөд дэлхийн 54 оронд 140 салбартай ажилладаг юм байна.

 

Эх сурвалж: Korea Times