Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хурууны хээгээ уншуулаад саналаа өгнө

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 29-нд сонгуулийн санал өгөх өдөр. 

Саналаа өгөхдөө иргэн та ямар бичиг баримттай очих ёстойг СЕХ-ноос тодруулахад,

"Иргэн саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очно.

Санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.

Мөн сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч очих шаардлагагүй" гэлээ.

Тэгэхээр иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, сонгуулийн санал өгөх өдрөөс өмнө шинээр захиалж авах боломжгүйгээс шалтгаалан сонгуульд оролцох эсэхтээ эргэлзэж байгаа иргэд та бүхэн хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой юм.