Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн сурталчилгаа ӨНӨӨДӨР дуусна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2016 он/

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны 18 хоног өнөөдөр дуусаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны албан ёсны хоног нь 18 бөгөөд санал авахаас 24 цагийн өмнө буюу нэг хоногийн өмнө сурталчилгааг дуусгах ёстой.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.

68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

Тиймээс зургаадугаар сарын 11-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 00.00 цагаас өмнө зогсож байгаа юм.

Иргэд маргааш бүтэн хоногийн турш ямар нэгэн сурталчилгааны нөлөөлөлгүй шийдвэрээ гаргаж, зургаадугаар сарын 29-ний Лхагва гарагт сонголтоо хийнэ.