Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Европ баяртай!

Өглөөний сонин
2016 оны 6 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Европын холбооноос гарах асуудлаар хийгдсэн Их Британийн референдум Brexit-ийн талынхны ялалтаар төгсөв. Британичуудын 51.9 хувь нь Европын холбооноос салахыг дэмжиж, үлдэх талынхан 48.1 хувийн санал авчээ. 

ЕХ-ноос гарах үйлдлийг парламентын Нийгэмлэгийн танхим зогсоож хориг тавьж болох ч энэ нь санал асуулгад оролцогчдын тоо хангалтгүй байсан нөхцөлд хэрэгжих алхам байв.

Гэвч энэ санал асуулгад сонгогчын 72 хувь оролцсон байна. Сүүлийн 20 гаруй жилийн дотор британчууд ийм өндөр үзүүлэлттэйгээр санал асуулгад оролцож байгаагүй юм.

Британичуудын 51.9 хувь нь Европын холбооноос салахыг дэмжиж, үлдэх талынхан 48.1 хувийн санал авчээ. 

Ингээд Их Британи ямар ч байсан Европын холбооноос (EX) гарахаар болов. Энэ өдөр Brexit-ийн улмаас Европын хөрөнгийн зах зээл арилжаагаа 2008 оноос хойш хамгийн хүчтэй уналттайгаар хаагдлаа.

Их Британиар дамжих санхүүгийн урсгал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг бизнесийнхэн ойлгохоор оролдох зуур Европын холбооны бусад орнууд тийм референдумыг өөрийн нутагт явуулах хүсэлтээ цухуйлгаж эхлэв.

Одоо Их Британид ЕХ-ноос гарах алхамаа хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх асуудал үлдээд байна. Үүнийг Ерөнхий сайд хийж гүйцээх ёстой юм. Гэтэл бүх нийтийн санал асуулгын дүнг албан ёсоор гарсаны дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон ирэх аравдугаар сар гэхэд албан тушаалаасаа огцроно гэж мэдэгдээд авлаа.

Эрх баригч нам ирэх аравдугаар сарын дотор хурлаа зарлан дараагийн Ерөнхий сайдаа тодруулах юм. Тус улсын Европын холбооноос гарах асуудал аравдугаар сар болтол хүлээгдэх үү, эрт цэгцрэх үү гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна.

ХҮЛЭЭГДЭЭГҮЙ ҮР ДҮН

Референдумын үр дүн олон хүнд гэнэтийн мэдээ болов. Санал хураах цэгүүд хаагдсаны дараа YouGov төвийн санал асуулга гарахад ЕХ-ны талынхан дөрвөн хувиар тасархай давамгайлж эхэлсэн гэж байв.

Тэд 52 хувь, эсрэг талынхан нь 48 хувийн саналтай байсан юм. 

BREXIT-ИЙН ТАЛЫНХАН ЮУНД НЬ СЭТГЭЛ ДУНДУУР БАЙВ?

Европын холбооны гишүүнээс татгалзах ёстой гэж үзсэн талынхан “Их Британи ЕХ-д нэгдээд бие даасан шийдвэр гаргах эрхээ алдсан” гэж шүүмжилж байсан юм.

Үнэхээр ч ЕХ-ны гүйцэтгэх засаглал болох Еврокомиссийн үйл ажиллагаанд Британийн Засгийн ямар ч байгууллага шуудаар нөлөөлж чадахгүй байв.

Их Британи Брюссельд төвтэй Европын холбооны засаг захиргаанаас гарсан шийдвэртэй санал нийлэхгүй байсан ч тус орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Европын холбоо өөрийн хяналтад авч, хааш нь ч хөдөлгөхөө больсон гэж Brexit-ийг дэмжигчид үзэж байв. Европын холбооны гишүүн гэдгээрээ Их Британи нь Брюсселийн дэмжсэн худалдаа, эдийн засгийн хязгаарлалтыг дагахаас өөр аргагүй байлаа.

Европын хууль нь тухайлбал, өрсөлдөөний салбар дахь монополийн эсрэг Британийн хуулийн дээгүүр тавигдсан байдаг юм. Их Британийн Хууль зүйн сайд Майкл Гоувын тооцоолсноор, энэ бүгдийн улмаас Британийн эдийн засаг долоо хоног бүр 600 сая фунт стерлингээр хохирч байжээ.

Их Британийн жил бүр Европын холбооны төсөвт 13 тэрбум фунт стерлинг ($19 тэрбум) төлдөг байсан нь дургүйцэл идэвхижих бас нэг шалтгаан болсон юм. Брекситийн талынхан энэ мөнгийг Брюссель британичуудын оролцоогүйгээр зарцуулж байна гэж байв. Учир нь Европын парламент Британийн сонгогчдын өмнө энэ мөнгийг юунд зарцуулснаа тайлагнах албагүй гэж байв.

Европын эсрэг талынхан мөн ЕХ-ны нутгаар дамжин Герман, Франц, Их Британи, Бельги зэрэг чинээлэг орнуудад орж ирсэн өнгөрсөн оны дүрвэгсдийн урсгалд ихээхэн дургүйцэж байлаа. Брекситийн талынхны хамгийн сод төлөөлөгч болох Лондон хотын захирагч асан Борис Жонсон хэлэхдээ ЕХ-ны гишүүн байгаа нь дүрвэгсдийн урсгалд тавих өчүүхэн ч гэсэн боломжийг хааж байна гэж байлаа. “Террористуудыг татлаа” гэж Найжел Фараж шууд л Брюсселийг шүүмжилсэн юм. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛААС АЙЖ БАЙНА

Санал асуулга эхлэхээс өмнө дэлхийн зах зээлд савлагаа үүссэн байв. Зургадугаар сарын 23-наас хоёр хоногийн өмнө иргэдийн олонхи нь ЕХ-нд үлдэхийн төлөө байгаа гэсэн олон нийтийн судалгааны мэдээнд найдсан байлаа. Референдумын өдөр британи валютын ханш дээд хэмжээгээр нэмэгдэн, 1.5 долларын төвшинд хүрэв. 

Албан ёсны мэдээ гарсны дараа хөрөнгө оруулагч нар брекситээс болон хохирох активаа худалдахаар яарцгаав. Британийн фунт баасан гаригт 11 хувиар хямдарч, нэг нь 1.32 доллартай тэнцсэн нь бараг л 30 жилийн өмнөх төвшинд хүрэв. Хожим фунт алдагдлаа бага зэргээр нөхөн 1.38 доллар хүрэв.

Гэсэн хэдий ч сүүлийн долоон жилийн хэмжээндээ үлдээд байгаа юм. Шинжээчид ханш доошилно гэдэгт санал нэгдэж байгаа.

Brexit Европын хөрөнгийн зах зээлийг 2008 оны хэмжээнд хүртэл унагалаа.

Brexit Европын хөрөнгийн зах зээлийг 2008 оны хэмжээнд хүртэл унагалаа.

Бүсийн томоохон үйлдвэрлэгч нарын Stoxx Europe 600 индекс долоон хувиар, FTSE 100 гэх британийн хөрөнгийн индекс 3.2 хувиар, Германы DAX —6,8 хувиар, Швейцарийн Swiss Market Index —3,4 хувиар, Францын CAC 40 —найман хувиар тус тус унажээ. Үүний зэрэгцээ харин Европын биржийн арилжаа гуч хоногийн дундажаас дөрөв дахин өсчээ. 

НЕФТЬ БА АЛТ

Нефтийн фьючерсийн үнэ ч буурлаа. Оросын Urals уялддаг Хойд тэнгисийн Brent нефтийн баррелийн үнэ Лондоны тив хоорондын ICE бирж дээр $48.73 (-4.27 хувь) доллар болсон байна. Бүх нийтийн санал асуулга нь үнэ өсөх, дамын наймаа газар авах хүчин зүйл болсон ба энэ үйл явц нефтийн зах зээлд богино хугацаанд л нөлөөлнө гэж шинжээчид хэлж байгаа. 

Харин арай өргөн хүрээгээр харвал ЕХ-ноос Их Британи гарч байгаа нь хөрөнгө оруулагч нарыг өөрийн хөрөнгөө “аюул багатай” газар аваачих, ийм газар хайхад хүргэнэ. Тэр нь уламжлал ёсоор америк валют болох юм. Энэ нь эргээд л гол төлөв доллараар үнэлэгдэх түүхий эдийн зах зээлдийн үнийг өсгөнө.

“Америкийн доллар чанга байх тусам төдий чинээгээр нефть хямдрах юм. Нефтийн гэрээнүүд доллараар л хийгддэг билээ.

Хөрөнгө оруулагч нарын хамгаалалтын хөрөнгө болох алт брекситийн дүнгийн мэдээг дагаад үнээ нэмлээ. 

Хөрөнгө оруулагч нарын хамгаалалтын хөрөнгө болох алт брекситийн дүнгийн мэдээг дагаад үнээ нэмлээ.

Бараг найман хувиар үнэ нь нэмэгдсэн алтны нэг унцийн үнэ 1,358,54 доллар болсон нь 2014 оны гуравдугаар сараас хойших хэмгийн дээд үзүүлэлт болж байна. Гэхдээ дараа нь үнэ өөрчлөгдөн $1318.75 доллар болжээ. “Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс Шотланд, Хойд Ирланд гарах магадлалтай байгаа учраас зах зээл савалгаатай байгаа.

Иймээс алт өндөр үнэтэй хэвээр байгаа ба цаашид ч үнэ нь өсөх байх. Алтны үнэ сүүлийн хагас сарын дотор нэмэгдсээр байгаа. Өсөлт нь 1,350 долларт ч хүрэх магадлалтай. Гэхдээ энэ бол арилжааны дамлангийн үнэ учраас цаашид буурч засагдах болов уу. Харин хөрөнгө оруулагчдын алтны суурь хандлага нь өөрчлөгдөхгүй гэдэгт итгэж болно. Учир нь Их Британийн Төв банк шаардлагатай гэвэл өрийн үйлчилгээг дэмжихээр амласан байгаа. Энэ бүгдийг тооцвол санхүүгийн системд ноцтой эрсдэл алга байна. 

ГАРАХ ТАСАЛБАРЫН ҮНЭ

Европын холбооноос гарах төлбөр байлгүй яахав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Британийн Сангийн яам брекситийн тохиолдолд ямар үр дагавар ирэхийг өгүүлсэн илтгэлээ нийтлүүлсэн юм. Тухайлбал, шинжээчдийн дүгнэлтээр, ЕХ-г Их Британи орхисны дараа энэ улсын ДНБ-ний үйлдвэрлэл нь өнөөгийн байдлаас 2030 он гэхэд 3.4-9.5 хувь хүртэл унасан байх ажээ.

Түүнийг хүн амд ноогдохоор тооцвол £1 мянгаас £2.7 мянга байх бөгөөд татварын орлого нь жилдээ £20-£45 тэрбумаар хасагдах ажээ. Брексит нь Европын эдийн засагт орж ирэх татварын орлогын хэсгийг хаах ба санхүүгийн зах зээлийнх нь зохицуулалтад сөрөг нөлөөтэй юм.

Лондон л Европын холбооны санхүүгийн салбарын зүрх байсан бөгөөд сүүлийн арваад жилд Европын эдийн засгийг тодорхойлох үүргийг гүйцэтгэж ирсэн юм. Худалдааны харилцаа үлдэх ч тэднийг шийдэх хууль эрх зүйн нөхцөл хэрэгтэй болох юм. Худалдааны бүх гэрээг шинээр хуульчлахад цаг хугацаа шаардлагатай болно. Одоо бизнест үр дагаварын тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. Эдгээр нөхцөл байдал энэ оны сүүл рүү дүр зураглалаа олох байх.

ОРОС НЭРВЭГДЭХ ҮҮ?

Европын холбоог орхих гэсэн британичуудын шийдвэр нь Орост шууд эрсдэл авчрахгүй гэдэгт Оросын банк итгэлтэй байна. “Оросын хувьд Brexit нь нефтийн үнийн уналт, рублийн сулралт, санхүүгийн зах зээлийн савчилт” гэж Сангийн сайд Антон Силуанов хэлэв. ЕХ нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн холбоо зэргийн салбарт Оросын томоохон түнш юм. Европын холбооны асуудал нь Орост албан бусаар нөлөөлөх нь мэдээж. 

JP Morgan гэх хөрөнгө оруулалтын банкны илтгэлд, брекситийн улмаас хэлмэгдэх компаниудын тоонд “Газпром”-ыг оруулсан байгаа гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүд Оросын компанийн ашиг 70 хувиар буурна гэж үзжээ. Brexit нь Их Британийн санхүүгийн төвөөр ажил хэрэг явуулж байгаа Оросын компаниудын төлөвлөгөөнд нөлөөлж болох юм.

Европын холбооноос гарах үйл ажиллагаа хоёр жил орчим үргэлжлэх юм.

Долларын ханш чангарсан нь Москвагийн биржийн арилжааны нээлтээр рублийг 2,1 рублиар унаган рублийн доллартай харьцуулсан ханшийг 65,95 рубль болгов. Евро 0,03 рублиэр чангарч 72,715 рубль болжээ.Өөр бас нэг эрсдэл байгаа нь хөрөнгө оруулагчид үнийн хэлбэлзэл ихтэй үеэр хөгжиж буй зах зээлээс хөрөнгөө татдаг. Үүний улмаас Оросоос гадагшлах хөрөнгийн урсгал нэмэгдэх аюул байгаа. 

АЮУЛТАЙ ЖИШИГ

Их Британийн шийдвэрийн даяарчлалын гол аюул нь Европын холбооны олон орнууд түүний замаар явах гэсэн хүсэлд баригдах асуудал болно. “Европын холбоо нь маш нарийн бүтэцтэй дэлхийн гурав дахь эдийн засаг бөгөөд бүх эрсдэл нь хөрөнгө оруулагч нарын Европын валютад хандах хандлага дээр гарч ирдэг.

Харин Британийн замаар бусад орнууд замнавал байдал огт өөрөөр эргэх юм. Ийм маягийн мэдэгдлийн эхний хэсэг хийгдээд амжжээ. Бүх нийтийн санал асуулгаар ЕХ-нд нэгдэхээр шийдсэн Шотланд Европт үлдэхийн тулд Британиас тусгаарлах санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Мөн асуудлаар бие даасан санал асуулга явуулах бодолтойгоо Хойд Ирландын Ерөнхий сайдын орлогч хэлээд байна. 

Европын холбооноос гарах үйл ажиллагаа хоёр жил орчим үргэлжлэх юм. Их Британи ирэх жилийн долдугаар сарын 1-нээс ЕХ-г даргалах хуваарьтай байгаа. Уржигдар Европын холбоонд үлдэх талынхан дахин бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар тэмцэл өрнүүлж, сая гаруй хүний гарын үсэг цуглуулаад байна. Хуулиар бол саналын зөрүү бага мөн сонгогчдын оролцоо 75 хувь хүрээгүй бол санал асуулгыг дахин явуулж болдог.

Зураг