Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Кэни Уэстийн "Famous" клипэнд Дональд Трамп, Жорж Буш нар "нүцгэлжээ"

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Америкийн алдарт дуучин Кэни Уэст шинэ клипээ "Famous" нэртэйгээр цацаад байгаа билээ. Уг клип дэлхий дахинд шуугиан тарьсан нь Кэни Уэст 11 алдартантай нэг оронд зэрэгцээд хэвтэж буй зураглал. 

Зурагт харагдаж байгаа хүмүүсийг нэрлэвэл 1. Жорж Буш, 2. Анна Винтур, 3. Дональд  Трамп, 4.Рианна, 5.Крис Браун, 6.Тэйлор Свифт, 7. Кэни Уэст, 8.Ким Кардашян, 9. Рэй Жи, 10.Эмбер Роуз, 11. Кэйтлин Женнер, 12. Билл Госби нар юм. 

Гэхдээ энэхүү клипэнд тоглоогүй гэдгээ АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш мэдэгдээд буй. Үүнээс үзэхэд энэхүү клипэнд тоглосон алдартнуудыг жинхэнэ эсэхэд эргэлзэж болно.

Одоогоор уг клип Youtube зэрэг алдартай сувгаар цацагдаагүй, зөвхөн tidal.com-ын хэрэглэгчид үзэх боломжтой ажээ. 

Клипийг арай илүү томруулж харвал:

 

Эх сурвалж: Time, DailyMail