Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Британичууд Европын Холбооноос гарах эсэх санал асуулгыг дахиулахыг шаардаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт үр дүн нь гарсан Британийг Европын Холбооноос гаргах эсэх тухай санал асуулгыг дахин явуулахыг шаардсан хөдөлгөөн өрнөж нэг сая гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байна.

Үр дүнг эсэргүүцэгчид санал асуулгыг шинэ дүрмээр явуулахыг шаардаж байгаа юм. Ингэхдээ “үлдэх”, “гарах” аль нэг санал нь 60 хувийн санал авч чадаагүй бөгөөд санал асуулгад оролцогчдын ирц 75 хувь хүрээгүй тохиолдолд дахин явуулдаг байх гэнэ.

Уг хөдөлгөөнд Бямба гарагийн өглөөний байдлаар нэг сая хүн нэгдээд байгаа юм байна. Пүрэв гарагт болсон санал асуулгаар “гарах” санал 52:48-ын харьцаагаар ялж, сонгогчдын ирц 72 хувь байсан юм.

Нэгэнт хоёр дахь санал асуулгын санаачилга хүчтэй нөлөөтэй байгаа тул парламентын мэтгэлцээн өрнүүлэх боломжтой болж магадгүй байна.

Пүрэв гарагийн сонголтын дараа Европын Холбооны удирдлагууд Британийг гарах ажиллагаагаа даруй эхлэхийг шаардаж эхэлсэн юм. Мөн Нэгдсэн Вант улсад багтдаг Шотланд, Умар Ирландад олонхийн сонголтын эсрэг үзэл давамгайлсан нь Британий нэгдмэл байдалд асуудал учруулж эхлээд байна.

 

Эх сурвалж: Independent