Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Британичуудын Европын Холбооноос гарах сонголтыг ингэж дүгнэв

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Узбекистаны нийслэл Ташкент хотноо ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтанд оролцож байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Британи Европын Холбооноос гарах болсныг дуулаад өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэр хэлэхдээ “Британичууд ийм сонголт хийсэн нь ойлгомжтой зүйл. Нэгдүгээрт, хэн ч ядуу улс орнуудыг тэжээхийг хүсэхгүй шүү дээ” гэсэн байна.

Хоёрдугаарт, дүрвэгсдийн урсгалаар улам хүндэрсэн аюулгүй байдалын нөхцөл байдал нь Британичуудын санааг зовоож байгаа нь харагдлаа гэж Путин хэлжээ.

Путины хэлсэн үг нь Британий ерөнхий сайд Дэвид Камероны өмнө хэлж байсан “Хэрвээ Британи Европын Холбооноос гарвал Путин баярлах болно” гэсэн үгний хариулт болж байгаа юм.

Дэвид Камерон ЕХ-нд үлдэхийг Британичуудад уриалж байхдаа энэ үгийг хэлж байжээ.

“Иймэрхүү үг нөлөөгүй гэдгийг бид харлаа. Сонголт нэгэнт хийгдсэний дараа хэн ч Оросын байр суурийг буруутгах боломжгүй. Энэ бол зүгээр л доод түвшний улс төрийн соёлын нэг жишээ боллоо” гэж Путин хэлсэн байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Бид үйл явцыг анхааралтай ажиглаж байсан ч хэзээ ч нөлөөлөх гэж оролдоогүй” гэжээ.

 

Эх сурвалж: Russia Today