Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи ХОЁР ХУВААГДААД байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN

Ерөнхий дүнгээр Британичуудын дийлэнх хэсэг буюу 51.9 хувь нь Европын Холбооноос гарахыг дэмжсэн.

Гэвч BBC сувгийн гаргасан графикаас харвал Нэгдсэн Вант улс нь үндсэндээ хоёр хуваагдаад байгааг харж болохоор байна. Шотланд болон Умард Ирландын сонгогчид Европын Холбоонд үлдэх хүсэлтэй байгаа бол Уэльс, Англид Европын Холбооноос гарах санал давамгайлжээ.

Тийм ч учраас Шотланд, Умард Ирландын улс төрчдийн дунд Нэгдсэн Вант улсаас салан тусгаарлаж Европын Холбоонд бие даан нэгдэх санаа яригдаж эхэллээ.

Британичууд Европын Холбооноос гарах гээд өөрийгөө задлан бутаргах үр дүнд хүрсэн байх магадлалтай байна.

 

 

Эх сурвалж: BBC