Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн систем түлхүүр гардуулах ТЕНДЕРийн урилга

ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо эрх бүхий тендерт оролцогчдоос дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн систем түлхүүр гардуулах нөхцөлтэй нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөг (Голомт банк 1102626829 төгрөгийн данс), эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний АНУ-ын доллараар (Голомт банк 1102626830 АНУ долларын данс) худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн хамт оролцогчийн тендерийн үнийн саналын 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны 14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны 15:00 цагаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Зохицуулалтын алба Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.
Утас: 304258, 304257 Факс: 327720
Веб хуудас: www.crc.gov.mn 
Цахим шуудан: info@crc.gov.mn