Үндэсний их баяр наадмыг угтаж маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарна. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцоно.