Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршин шалгалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр бүх 1,998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгууллаа. 

Энэхүү туршилтаар

  • Санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх,
  • Тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх,
  • Саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр  тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоов. 

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэсэн бөгөөд нам, эвсэл, төрийн бус байгууллагын хөндлөнгийн ажиглалт дор явагдлаа.  Туршилт амжилттай болж, бэлтгэл  хангагдлаа гэж СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийнхэн үзсэн байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж. СЕХ