Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ШИНЭ БАРИЛГА ашиглалтад орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын шинэ барилгыг ашиглалтад оруулах, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу тус төвийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон АХБ-ны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр баригдаж улсын комисс хүлээн авлаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилга нь Улсын хоёрдугаар эмнэлгийн ард баригдсан юм.

Дээрх иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийн туяагаар шарах, улаан эсиин глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, ЦЦБ-ний вирус идэвхижүүлэх, ЦЦБ-ийг хүйтэн өрөөнд нөөцлөн хадгалах, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсжүүлсэн ялтас эс дангаар ялгах технологиуд, Хемолюминесценц, PCR зэрэг найман шинэ технологийг нэвтрүүлнэ.

Ингэснээр Монгол Улсын цусны албаны үйл ажиллагааны хүчин чадал 3-5 дахин нэмэгдэх бөгөөд цус цусан бүтээгдэхүүн /ЦЦБ/ үйлдвэрлэл олон упсын жишигт хүрэх боломж нээгдэж байна.

АХБ-ны "Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5" төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8.2 сая ам.доллар, аймгуудын цусны салбар төвүүдэд 5.4 сая ам.доллар буюу нийт Цусны албаны хэмжээнд 13.6 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн болон эмнэлгийн бус төнөг төхөөрөмж нийлүүлэгдэж ашиглагдаж эхлээд байгаа юм.

Фото

/Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг