Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүдийн анхаарлыг татдаг ЭМЭГТЭЙ хүний ДОЛООН ЧАНАР

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бүсгүйчүүдийн ямар чанар эрчүүдийг хамгийн их татдаг вэ? Шинжлэх ухаанаар батлагдсан баримтуудаас цуглуулан хамгийн чухал долоон чанарыг нь онцлон нэрлэж байна.

  • Өндгөн эс нь ялгарч үр тогтоход бэлэн байгаа эмэгтэйд эрчүүд татагддаг. Сарын тэмдэгийн нэг хэсэг болох энэ үед жирэмслэх магадлал хамгийн өндөр болдог ба эрчүүд үнэрийг нь мэдэрч татагддаг ажээ.
     

     

  • Ярьсан онигоо, хошигнолд нь баясан инээж байгаа эмэгтэйд эрчүүд татагддаг.
     

     

  • Эрчүүд үнэнч эмэгтэйд илүү татагддаг. Ялангуяа урт хугацааны харилцааг эрэлхийлж байгаа үедээ.
     

     

  • Улаан өнгийн хувцстай эмэгтэйд эрчүүд илүү их татагддаг. Сонирхолтой нь эмэгтэйчүүд ч гэсэн улаан хувцастай эрийг сонирхдог гэнэ.
     

     

  • Хөдөлгөөнийг нь толинд харж байгаа мэт давтаж байгаа эмэгтэйд эрчүүд татагддаг байна. Жишээ нь эрэгтэй үсээ илэхэд хэсэг хугацааны дараа адилхан үсээ илбэл байдал өөр болно.
     

     

  • Бөөнөөрөө байгаа бүсгүйчүүд дотор байхдаа эмэгтэй хүн эрчүүдийн дурыг булаадаг байна. Үүнийг судлаачид “хөгжөөн дэмжигчдийн нөлөөлөл” (cheerleader effect) гэж нэрлэдэг ажээ.
     

     

  • Эцэст нь хэлэхэд царай зүс, биеийн хэлбэр, галбираас үл хамааран нээлттэй, найрсаг, өөртөө итгэлтэй гэх мэт эерэг хандлагатай эмэгтэй эрчүүдийн анхаарлыг сайн татдаг байна.
     

     

Эх сурвалж: Business Insider