Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi компани ХОТЫН ЗАМД ЗОРИУЛСАН цахилгаан дугуй гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Төрөл бүрийн электроник бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын Xiaomi компани энэ удаа цахилгаан хөдөлгүүртэй, эвхэгддэг унадаг дугуй зах зээлд гаргахаар болжээ. Танилцуулах ажиллагаа өчигдөр Бээжин хотод болсон байна.

2,999 юань буюу ойролцоогоор $455 үнэтэй гарах уг дугуй нь ухаалаг утсанд зориулсан аппликэшнтэй бөгөөд GPS зам заагч, илчлэгийн шаталт, замын урт, хурдыг тоолох функцүүдтэй.

250 Ваттын өндөр хурдны цахилгаан хөдөлгүүр, Панасоникын 20 ширхэг 2,900mAh баттерей (Tesla-д ашигладаг), Shimano Nexus 3-speed hub, 14.5 кг эвхэгддэг эх бие зэрэг нь QiCycle-ийг онцгой болгож байна.

Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 45 км зам туулах багтаамжтай. Замын түгжрэлд нэрвэгдсэн Хятадын томоохон хотуудад удахгүй машинаас олон цахилгаан дугуй явдаг болно гэж Xiaomi компани үзэж байгаа ажээ.

Энэхүү сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга зургууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Эх сурвалж: Xiaomi, The Verge