Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олимпийн Хороо "Бөртэ Чоно" хөшөөтэй боллоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

МҮОХ-ны өмнөх талбайд өнөөдөр "Бөртэ-Чоно" хөшөөний нээлт боллоо.

Тус хөшөөний нээлтэд Монголын Олимпизмийн үе үеийн нэртэй зүтгэлтнүүд, Олимпийн медальтнууд, тамирчид, дасгалжуулагч нар оролцсон.
Монголын Үндэсний Олимпийн Хороо нь 1956 онд үүсгэж байгуулагдаж, улмаар 1964 оноос эхлэн Олимпийн наадамд оролцож ирсэн түүхтэй. Энэ үеэс эхлэн 2012 оны Лондонгийн Олимп хүртэл манай улс Олимпийн 24 медаль хүртсэн гайхалтай амжилт үзүүлээд байгаа аж.

Түүнчлэн 43 хоногийн дараа "РИО-2016" зуны Олимп эхэлнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 40 гаруй тамирчин "РИО-2016" зуны Олимпд оролцох эрхээ авсан байна.

Тус хөшөөний нээлтийн нээн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ "Өнөөдөр энэ цагт дэлхийн 206 орон "Олон улсын Олимпийн өдөр"-ийг тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан бид Олимпийн хорооныхоо өмнөх талбайд Олимпийн медальтнууд, Олимпд оролцогчдоо алдаршуулах зорилгоор  "Бөртэ Чоно" шагналын нэрэмжит "Бөртэ-Чоно" хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байгаадаа таатай байна" гэв.


ФОТО:

/Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг