Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

KFC шарсан тахианы цэнэглэгчтэй хайрцаг гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Шарсан тахиа идэж суух зуураа гар утсаа цэнэглэх боломжтой болжээ. Түргэн хоолны KFC компанийн Энэтхэг дэх салбар “Watt a box” нэртэй хайрцагт шарсан тахиагаа савлах болсон байна.

Уг хайрцаг нь гаднаа USB порт болон дотроо суурилуулсан зай тэжээлийн хураагууртай. Мөн бяцхан асаах товч USB портны хажууд суулгагджээ. Цэнэглэх чадал тийм ч их өндөр биш. Зарим хэрэглэгчдийн туршиж үзсэнээр iPhone 5S утсыг 30 минут залгахад 17 хувийн цэнэг нэмэгдсэн байна.

Гэхдээ л тахианы мах агуулах үндсэн зорилготой сав гэхэд дажгүй үзүүлэлт юм.

 

 

Эх сурвалж: The Verge