Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Туузан наалт Марк Зукербергийг хакеруудаас хамгаалдаг нь ил болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Хэрвээ та дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, мөн технологийн салбарын хамгийн хүчтэй хүн бол хакеруудын гол бай болох нь тодорхой.

Тэгвэл саяхны үйл явдал Марк Зукерберг хэрхэн хакеруудаас өөрийгөө хамгаалдгийг санамсаргүй үзүүлсэн байна.

Өчигдөр Инстаграм нийгмийн сүлжээ сард тогтмол ханддаг 500 сая хэрэглэгчтэй болсноо зарласан бөгөөд Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг энэ үйл явдалд баяр хүргэсэн гэрэл зурагтай мэндчилгээгээ өөрийн хуудсанд нийтэлсэн юм.

Гэтэл уг зурагт харагдаж байгаагаар залуу тэрбумтан өөрийн хэрэглэдэг MacBook компьютерийн камер болон аудио портыг энгийн туузан наалтаар хаасан байжээ. Өөрөөр хэлбэл хакерууд түүний компьютерт нэвтрээд камераар нь дүрс бичлэг хийх, дуу хоолойг нь бичиж авах ямар ч боломжгүй болсон байна. Ажиглагч нарын баталж байгаагаар энэ ширээ нь Маркийн ажлын байр мөн гэнэ.

Энгийн мөртлөө найдвартай хамгаалалт гэж үүнийг хэлэх байх.

 

Эх сурвалж: Gizmodo