Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Lenovo анх удаа нугардаг дэлгэцтэй гар утас, таблет үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Сан Франциско хотод болсон Lenovo Tech World 2016 үзэсгэлэнгийн үеэр Lenovo компани нугардаг, уян хатан дэлгэцтэй гар утас болон таблетын туршилтын загварыг үзүүлжээ.

Өмнө нь ийм технологийг зөвхөн зураг, дизайнаас хардаг байсан бол Lenovo компани анх удаа бодитоор харуулсан нь энэ юм. Харин тус компани эдгээр бүтээгдэхүүнээ хэзээ зах зээлд гаргах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд ирэх таван жилд биелэлээ олно гэсэн байна.

Уян дэлгэцтэй гар утсыг нугалж бугуйндаа зүүх боломжтой. Харин Таблетыг голоор нь нугалснаар тал дэлгэц нь идэвхтэй болж, гар утас шиг ашиглах горимд шилждэг ажээ.

Ийм бүтээгдэхүүн гаргахын тулд дэлгэц болон баттерейн технологид шинэчлэлт хийх шаардлагатай юм.

Бодитоор үзүүлсэн нугардаг дэлгэцтэй гар утасны загвар:

Нугардаг дэлгэцтэй таблетны загвар:

 

Эх сурвалж: Forbes