Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Найман сартай хүүхэд тариа хийлгэсний улмаас нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк дэх ээжүүдийн группэд сэтгэл сэртхийлгэсэн нэгэн мэдээлэл өчигдөр тавигдсан байв. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүү тариа хийлгэсний улмаас нас барсан тухай ээж нь бичжээ.

Ээжийнх нь бичсэнээр хүүд тариа хийх үед харшил өгч эхэлсэн байна. Хийж буй тариа нь хүүхдэд таарахгүй байна гэж хэлсэн ч сувилагч тариагаа тариад дуусгаж. Улмаар нэг их удалгүй хүү өөд болсон хэмээн ээж нь бичсэн байв. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Эмнэлэгт хүүхэд нас барсан нь үнэн. Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхэд нас барлаа” гэсэн дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны 12:49 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход найман сартай хүү нас барсан байсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн хариу өглөө.