Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЦГ: Орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг анхааруулж байна!

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Урин дулаан цаг, оюутан сурагчдын хичээл сургууль амарч хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа.

Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд гэмтсэн байна.

Тухайлбал, Дархан уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар H.Sonata маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 16 настай эмэгтэй Б-ийн амь нас хохирч , гурван хүн гэмтсэн.

Төв аймгийн Баянхангай сумын Атар-13 гэх газар H.Sonata маркийн авто машины жолооч Г нь Northbenz маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Г –ийн амь нас хохирсон.

Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та цаг агаарын байдал, замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: ЗЦГ