Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт өчигдөр ГХЯ-нд боллоо.
Гадаад Хэргийн Яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг хэлсэн үгэндээ "Анх 1972 онд Монгол Улс, Австрали Улсын хооронд тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэж, энэхүү ном нь жирийн австрали иргэдэд Монгол Улсыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.
/Гэрэл зургийг mpa.mn/