Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулж өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Маргааш УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагаа Төрийн ордны "Их танхим"-д болно.

Иймд бүртгэгдсэн нэр дэвшигчдийг иргэний үнэмлэхтэйгээ 11:30 цагт бэлэн байхыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос анхаарууллаа.

Сонгуулийн ерөнхий хороонд 9 нам 2 эвсэл, бие даагчид сонгуульд оролцохоо илэрхийлэн бүртгүүлээд байгаа билээ. 


Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болсон.

Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу маргааш нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгох юм.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан олгох аж.