Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ТНБД Жон Керригийн Монгол Улс дахь айлчлал эхэллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга ноён Жон Керригийн Монгол дахь албан ёсны айлчлал өнөөдөр өглөө эхэллээ. Түүнийг ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөл Чингис хаан нисэх буудалд тосч авчээ.

Жон Кэрри зургаадугаар сарын 2-8-ны хооронд Франц, Монгол, Хятад улсуудад айлчлахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ 5-ны өдөр Улаанбаатар хотод саатаж албаныхантай уулзаж, залуу удирдагч нарын төлөөлөлтэй ярилцан, Монгол бэсрэг наадам үзэж сонирхох аж.

Түүний айлчлал 14.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг MPA.mn