- Исламын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад Хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур Монгол Улсад зургаадугаар сарын 3-4-ний өдөр айлчилж байна -
Айлчлал нь Монгол Улс, Исламын Бүгд Найрамдах Иран улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаа юм.
Уулзалтын үеэр Ил хаант улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан солилцох, Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Иранд экспортлох, цөлжилттэй тэмцэх салбарт хамтран ажиллах, Ираны уул уурхай, газрын тосны салбарын туршлагаас суралцах, Иранд оюутан сургахаар тохиролцжээ.
Мөн ойг тохиолдуулан "Монгол-Ираны эрт, эдүгээгийн харилцаа" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг mpa.mm