Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"НИТХ 2016" хуудастай танилцана уу

ikon.mn
2016 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

iKon.mn  уншигч та бүхэндээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй 273 хүнийг визуал байдлаар танилцуулж байна.  

"НИТХ 2016" хуудасны эхэн хэсэгт уншигч та бүхэн оршин сууж буй дүүрэг, хороогоо сонгон өөрийн тойрогт нэр дэвшиж буй хүмүүстэй танилцах боломжтой. Мөн нэр дэвшигч тус бүр дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

iKon.mn эхний ээлжинд Иргэний Хөдөлгөөний Намын 41 нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэрэнгүй оруулаад байна. Бусад нам, эвсэл, бие даагчид өөрсдийн мэдээллээ оруулахад нээлттэй болно. 

Мөн бид нэр дэвшигчдийн бүрэн мэдээлэл орсны дараагаар тэднийг ажил, боловсрол зэрэг нийт НАЙМАН үзүүлэлтийг нэг дороос харах боломжийг сонгогчдод олгоод байна. 

НАМ, БИЕ ДААГЧИД хэсгээс та бүхэн нам, эвсэл, бие даагчдын бүлэг тус бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Та нам тус бүрийг сонгон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

"НИТХ 2016"  хуудсанд бид мөн НИТХ-ын түүхэн үр дүн болон НИТХ-ын сонгуультай холбоотой мэдээ, мэдээллийг давхар хүргэх болно. 

 

Та бүхэн "НИТХ 2016" хуудастай танилцана уу. 

 

ХОЛБОО БАРИХ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.