Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг тэрбум гаруй төгрөгөөр 10 түргэний машин авахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм. Энэ стандартаар нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна.  

Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор түргэн тусламжийн үйлчилгээнд явах иж бүрэн тоноглогдсон 10 машиныг  санхүүгийн болон техникийн  чадавх болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах замаар сонгон шалгаруулан нэг тэрбум гучин сая /1,030,000,000/ төгрөгөөр худалдан авахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.