Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЭД ШҮҮХ: ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ.

Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-ыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэлээ. 

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх