Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Гайз”-ынхан хар тамхины хэрэгт холбогдсон экс гишүүнийхээ талаар тайлбар хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Гайз” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрах мансууруулах бодис тээвэрлэж явсан гэх хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа билээ

Тус хамтлагийнхан "Good luck" шинэ дууны клипээ танилцуулах үеэрээ Х.Бат-Ундрахын талаар доорх тайлбарыг хийсэн байна. 

М.МягмарМанай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй болж байна. Бид шинэ дууныхаа клипийг өнгөрсөн Баасан гарагт цацах байсан ч хамтлагийн экс гишүүн Х.Бат-Ундрахтай холбоотой асуудал гарсан тул хойшлуулсан. 

Яг одоогоор бид баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй байна. Цаг нь болохоор тухайн холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийх байх. 

Хамтлагийн дотоод асуудал, тухайн хүний ажил амьдралын шаардлагаас болоод ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамтлаг маань гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэлээ.