Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Энэ өлсгөлөн бол та нарын төлөө зарлаж байгаа өлсгөлөн

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлаж буй МАХН-ынхан, намын дарга Н.Энхбаяр нар СЕХ-нд бүртгүүлэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ "МАХН-ыг, намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн мэдээлэл яваад байна. Үүнд бухимдсан бид өлсгөлөн зарлах шийдвэр гаргасан. 

 

МАХН-ын гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа. Хуулийн хугацаандаа багтаж нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлнэ. Миний хувьд намынхаа бодлогыг дэмжиж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ. Намын дарга маань бас СХД-т нэр дэвшихээр товлоод байна" гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Тусгаар тогтнолын талбайд цугласан намын гишүүд дэмжигчиддээ хандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бид өлсгөлөн зарлаад 60 орчим цаг болж байна. Бага зэрэг ядарсан байгаа ч та бүхэнтэйгээ уулзах сайхан байна.

Өнөөдөр "Эрхээ хамгаалья" ТББ-аас ард түмний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн судалгаа хийснээ танилцууллаа. 

Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын даалгавараар намайг ялын хугацаа нь дуусаагүй учраас сонгуульд оролцуулахгүй гэсэн бичиг үйлджээ. Ер нь бол нэгдүгээрт би хэлмэгдсэн. Хоёрдугаарт би өршөөлийн хуульд хамрагдаж, ял хүчингүй болсон. 

Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан. ХЭҮК-оос "Өршөөлийн хуульд хамрагдсан учраас таныг ялтай гэх үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл цагдаагийн байгууллагаас яг эсрэгээр нь шийдвэр гаргалаа.

Энэ өлсгөлөн бол та нарын төлөө зарлаж байгаа өлсгөлөн. Та бүхнийг, ард түмнийг сонгох, сонгогдох эрхээ эдлээсэй гэж хүссэндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавиад өлсгөлөн зарлаж байна. Түүнээс биш бид МАНАН-тай хуувилдсан бол сонгуульд оролцож болох байсан байх.

Шударгаар тэмцэж байгаа МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжээрэй. МАНАН-г битгий сонгоорой. МАХН болон бусад намуудыг дэмжээрэй. Манай багийг гаргаад ирвэл бид амласнаа хэрэгжүүлнэ. Амласнаа хэрэгжүүлэхийн баталгаа нь өнөөдрийн өлсгөлөн юм" гэв.

МАХН-ын гишүүд дэмжигчид Бага хурлаасаа мэдэгдэл гаргаж Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 28-наас өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Гэрэл зургийг mpa.mn

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг