Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шидэт Бонготой хамт далайгаар аялцгаая

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 30
Сурталчилгаа

Ердөө гуравхан хоногийн дараа хөөрхөн үрсийн тань баяр болох гэж байна. Энэ жилийн хүүхдийн баяраар эцэг эхчүүд та бүхэн хонгор үрсээ хэрхэн, яаж баярлуулахаа шийдэж амжаагүй л байна уу. Тэгвэл таныг хөөрхөн Мишээл, хөгжилтэй Можух, дүрсгүй Бонго нарын хэзээ ч мартагдахааргүй, гайхамшигт аялалд урьж байна.

Дуулалт жүжгээр дамжуулан таны хүүхдийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах юм.

“Dream box” телевиз нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголынхоо мянга мянган бяцхан үрсдээ зориулан  гурав дахь жилдээ шинэлэг содон хүүхдийн дуулалт жүжгээрээ энэ жил бэлэг барих гэж байна. Энэхүү жүжгээрээ дамжуулан гол дүрийн гурван найз хүүхдүүдэд байгаль дэлхийг ундаалагч усны ертөнцийг хайрлах, далай тэнгис, гол мөрөнд хог хаяхгүй байхын чухлыг найзууддаа ойлгуулах болно. Өөрөөр хэлбэл, сонирхолтой жүжгээр дамжуулан таны хүүхдийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах юм. 

Эрдэм ухаан, авьяас билэг төгөлдөр гурван найз маань лусын хаан, үзэсгэлэнт гүнж, зүггүй хавч, өрөвчхөн далайн гахай гээд тоолж барамгүй сонин содон амьтдаар дүүрэн хөх цэнхэр далайгаар аялах болно. Тэдэнд ямар адал явдал тохиолдохыг Бонгын шидэт аялалд ирснээр тайлах боломжтой.  

Гурван найзтайгаа хамт аялалд гарахыг хүсвэл 2016 оны тавдугаар сарын 28, 29 мөн зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Монголын үндэсний циркэд хүрэлцэн ирээрэй.

Аяллын тасалбарыг 8900-7749, 1900-1617 дугаарт залгаж гэртээ хүргүүлж авах боломжтой. Тасалбарын үнэ ердөө 20 мянган төгрөг. Хаана ч байхгүй хямд үнээр хамгийн сонирхолтой аяллыг үзэхийг хүүхдүүддээ санал болгож байна. Бонгын шидэт ертөнц тун сонирхолтой, үзүүштэй байдгийг жил бүр хүсэн хүлээж үздэг олон мянган багачууд маань андахгүй биз ээ. Дашрамд дуулгахад, ирсэн хүүхэд бүрт бэлэг өгдөг уламжлал энэ жил ч хэвээрээ шүү, хүүхдүүдээ. Шидэт аялалдаа амжиж Бонгынхоо хамт гараарай.

Ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй
Шидэт Бонготой хамт далайгаар аялцгаая 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.