Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 4-н АВТОМАШИНГҮЙ өдөр

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

  • “Нарантуул” ОУХТ
  • Дүнжингарав худалдааны төв
  • “Өгөөмөр” техникийн зах
  • “Сандэй” худалдааны төв
  • Шөнийн зах
  • Баянзүрх худалдааны төв
  • Баянзүрх зах
  • 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
  • Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр.

Марафоны 5,000 метрийн гүйлт

 
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө-  Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйнэ.

10,000 метрийн гүйлт

 
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйнэ.

Зургаадугаар сарын 4-нд марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд  автомашингүй бүс байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.