Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци “ICT EXPO-2016” үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг оролцогч”-ooр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 30
Сурталчилгаа

Монголын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь 5 дугаар сарын 18-наас 23-ны хооронд зохион байгуулагдсан “ICT EXPO 2016” үзэсгэлэнгийн тэргүүн шагнал болох “Шилдгийн шилдэг оролцогч”-оор тодорлоо.

 

 

Энэ жилийн үзэсгэлэн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 95 жилийн ой болон Мобиком Корпорацийн 20 жилийн ой тохиосноороо онцлог байлаа. “ICT Expo”-гийн үеэр МТШХХГ, ХХЗХ-ноос жил бүр хамгийн шилдэг оролцогчдыг тодруулах “ICT AWARDS” ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Мобиком Корпораци нь энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр дэлхийн жишигт нийцсэн үүрэн холбооны хамгийн хурдан дата үйлчилгээ болох 4G-LTE үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд хүссэн контентоо хамгийн өндөр хурдаар, ямар нэгэн гацалтгүйгээр татах, үзэх боломжийг олгож байгаа юм. Ингэснээр Мобикомын 1.3 сая хэрэглэгчид энэхүү өндөр хурдны 4G үйлчилгээгээр дамжуулан харилцаа холбооны хэрэгцээ шаардлагаа илүү баялаг байдлаар бүрэн хангахаас гадна бизнесийн орчинд маш олон шинэ боломжийг нээж байгаа юм.

Түүнчлэн Мобиком Корпораци нь Apple компанийн өндөр шалгуурыг давж, Монгол Улс дахь цорын ганц Apple компаниар батламжлагдсан сүлжээ болж чадсанаар iPhone 6, 6S, SE ухаалаг утас болон iPad-тай хэрэглэгчид зөвхөн Мобикомын сүлжээнд 4G LTE технологийг цогцоор нь ашиглах боломжтой болсон юм.

Мобиком Корпораци уг үзэсгэлэнгийн үеэр цоо шинэ MobiPlay үйлчилгээгээ танилцууллаа. Уг үйлчилгээний тусламжтайгаар Мобикомын хэрэглэгчид дурын интернет сүлжээ ашиглан ухаалаг утас, таблет, iPad болон суурин компьютер дээрээ олон төрлийн телевизийн суваг, хамгийн эрэлттэй контентуудыг үзэх боломжтой.

“Энэ жилийн “ICT AWARDS”-ын тэргүүн шагнал болох “Шилдгийн шилдэг оролцогч”-оор хоёр дахь жилдээ дараалан өргөмжлөгдсөндөө Мобиком Корпорацийн хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй дурджээ.

Мобиком Корпорацийн хэрэглэгчид iPhone 5 болон 6 сери, Blackberry, Android үйлдлийн систем бүхий 4G LTE технологи дэмждэг ухаалаг утаснуудыг төлбөрийн уян хатан нөхцөлөөр 1 жилийн баталгаат хугацаатайгаар худалдан авч, 4G LTE, MobiPlay үйлчилгээний давуу талуудыг мэдрээрэй.  

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.