Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр БИЕ ДААГЧДЫН бүртгэл эхэлж, нам, эвслийнх дуусна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Тусгаар Тогтнол, Эв нэгдэл Эвсэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулаад байгаа билээ.

Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий хороонд нам, эвслүүд нэр дэвшигчдээ бүртгүүлэх ёстой.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг Тавдугаар сарын 28-наас тавдугаар сарын 30-ныг дуустал 00:00 цаг хүртэл /өнөөдөр дуусна/ бүртгэнэ.

Харин бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг өнөөдрөөс /11:40 цагаас/ эхлэн зургаадугаар сарын 1-нийг дуустал хугацаанд хүлээн авах аж.

Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгээд нам, эвсэл, бие даагчдаас бүртгэсэн нэр дэвшигчдийг зургаадугаар сарын 9-нд олон нийтэд албан ёсоор мэдээлнэ. 


2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

  • Ц.Болдсайхан /Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга/
  • Ш.Энхбаатар /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/
  • О.Отгончимэг /Захиргаа, санхүүгийн хэлтсийн шинжээч/
  • С.Нямсүрэн /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах зохион байгуулагч/
  • Д.Баяндүүрэн /Ажлын албаны дарга/
  • Ж.Оюунгэрэл /Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах референт/
  • Ө.Одсүрэн /Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч/
  • Ц.Өнөрцэцэг /Ажлын албаны ажилтан/
  • Б.Оюумаа /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга/
  • Б.Маймөнх /Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга/
  • З.Билгүүн /Хууль, эрх зүйн хэлтсийн шинжээч/ 
  • З.Айлтгүй /Ажлын албаны ажилтан/
  • Д.Бат-Эрдэнэ /Мэдээлэл. судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах референт/
  • Т.Гүенбаатар /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/
  • С.Баасанхүү /Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах шинжээч/
  • Б.Уянга /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/