УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.
Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намууд хамтран “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн билээ. Нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах хүртэл аль намаас дэвших нь тодорхойгүй явсан С.Ганбаатар гишүүн ийнхүү эвслээс өрсөлдөхөөр болжээ.