Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Жем интернэшнл” ХХК Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд төгөл байгуулж ард иргэддээ бэлэг барилаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрөгч амралтын өдөр их хотын хөгжилд өнгө зүс нэмж, урин дулаан цагт хүүхэд хөгшидгүй цагийг өнгөрөөж салхилах дуртай болсон газрын нэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрийн төглийг тус компанийн залуус бий болголоо.

Монголын хүнсний манлай үйлдвэрлэгч “Жем интернэшнл” ХХК – ний зүгээс хүмүүс тухлан сууж цэвэр агаар цээж дүүрэн амьсгалахад зориулан шинэлэг загвар бүхий сүүдрэвч, явган хүний замыг байгуулан, 1000 хүртэлх ширхэг мод тарьж их хотын цэвэр агаар, хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Тус арга хэмжээнд байгууллагын удирдлагууд, ажилчдын төлөөлөл оролцож нэгэн өдрийг сайн үйлсийн төлөө хамтдаа нэгдэн өнгөрүүллээ.

Монголын нэн тэргүүлэх олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон сайхан залуусын ар гэр, амьдралын баталгаа нь болж яваа тус компаний нийгэмд хандсан олон үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь энэ болж байгаа юм.

Үүнээс гадна тус компаний үйлдвэрлэн зах зээлд гаргадаг Монгол хүн бүр эрүүл байг уриатай  “Хужирт” байгалийн эрдэст усны 1 төгрөг бүр “Хүүхдийн бүтээлч санааг дэмжинэ” уриан дор бичил төслийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тус уралдаанд ЕБС-ийн хүүхдүүд өөрсдийн бодож санаж, хийж бүтээхийг хүссэнээ бичил төсөл болгон бичиж ирүүлэх агаад түүнээс шалгарсан төслийг санхүүжүүлэн бодит ажил болгох юм.

Ирээдүйд энэ ургаж байгаа мод шиг бяцхан хүүхдүүдийн санасан бодсоныг ажил хэрэг болгох нь ирээдүйд агуу ихийг бүтээх урам зоригыг нь бадраах сайхан үйлсийг эхлүүлсэн Хужирт брэндийн хамт олонд баярлалаа. 

Фото

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.