Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрхэн тууштайгаар зуршлыг бий болгох вэ?

О.ЭРДЭНЭСҮХ
2016 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зуршлаа хэвшүүлж чадаагүй хамгийн том шалтгаан юу вэ? хэмээх асуултанд хариулсан хүмүүсийн бараг 90 хувь нь тууштай байж чадаагүйн улмаас гэсэн юм. Тэгэхээр хэрхэн тууштай байж хүссэн зуршлаа амьдралдаа хэвшүүлж сурах вэ?

1. Зуршлыг өдөөгч, сануулагч тэр зүйлсээ олж мэд

Зуршил бүхэн өдөөгчтэй.  Бид тэр болгон анзаараад байдаггүй ч чиний муу, сайн зуршлууд бүгд өөрийн гэсэн өдөөгчтэй байгаа.

Жишээ нь гэртээ очоод буйдан дээрээ суусан бол телевиз асаамаар санагдах, телевиз асаасан бол кино үзмээр санагдах, кино үзсэнээрээ хэвтмээр санагдаж хэдэн цагаар ч хамаагүй телевиз үздэг байж болно. Өөрөөр хэлбэл, буйдан дээрээ суух гэдэг үйлдэл чиний телевиз байнга үздэг зуршлын чинь өдөөгч болж байна гэсэн үг.  Энэ мэтчилэн зуршлын өдөөгчдийг доорх 5 төрөлд ангилж болох ба чи өөрийн зуршлын өдөөгчөө зөв олж тогтоож чадвал тууштай байж чадах болно

Байгаа газар, хүрээлэн буй орчин – Чиний хамгийн идэвхитэй, хамгийн ихээр төвлөрч чаддаг эсвэл хамгийн ихээр амарч чаддаг газрууд гэж байгаа. Жишээ нь, фитнест эрч хүч урам зоригтой, гэртээ тайван амгалан, кафед орохоороо төвлөрч чаддаг гэх мэтчилэн эдгээр газрууд нь өдөөгчид юм.

ЦагӨдрийн аль цагт хамгийн идэвхитэй бас идэвхигүй байдгаа олж мэд. Ингэснээр зөвхөн тэр цагтаа зуршлаа хэрэгжүүлэх нь тууштайгаар, амжилттайгаар зуршлаа хэрэгжүүлэх нэгэн томоохон өдөөгч болох юм.

Сэтгэл хөдлөл, эмоциХүн нэг бол урам зориг авсан үедээ эсвэл цөхрөлд орсон үедээ л өөрчлөлтийг  хүсч хайж эхэлдэг. Хэрэв чи зөвхөн эерэг эрч хүчтэй байхдаа л зуршлаа гүйцэтгэж чаддаг бол чамд тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг өгдөг зүйлсээ олж мэд.

Бусад хүмүүс – Чамтай ижил төрлийн зуршилтай эсвэл тэр зуршлыг хэрэгжүүлэхээр чамтай яваа хэн нэг хүн байгаа бол тэдгээр хүмүүс чинь зуршлын чинь хамгийн том өдөөгч болж өгөх болно. Мөн эерэг ба сөрөг хүмүүсийн хажууд хэр их эсвэл бага цаг зарцуулах нь томоохон өдөөгч болж өгнө

Дөнгөж өмнө нь хийсэн зүйл – Шинэ зуршлаа өөрийн үргэлж хийдэг ямар нэг зүйлтэй холбож болно. Жишээ нь, өглөө нүүр гараа угаачихаад шууд таван минут бясалга. Энэ хоёр үйдлийг холбож чадсанаар өглөө болгон нүүрээ угаах нь тодорхой учраас, нүүр угаах болгонд бясалгал хийх ёстой гэж бодогдож эхлэнэ гэсэн үг.

2. Аль болох амархан зуршлаас эхэл

Амьдралыг ганцхан өдрийн дотор 100 хувь өөрчилж болохгүй өдөрт нэг хувь өөрчилж болно.

Яг л үүнтэй адил чи тууштай байхын тулд эхлээд нэг энгийн, хялбар зуршлаас эхэл. Хялбар байх нь нэгэн томооохон өдөөгч юм. Фитнест хүн шууд явж эхлээд 100 кг өргөчихдөггүй магадгүй 10 кг-аас эхлээд бага багаар жингээ нэмж эхэлдэг. Үүнтэй адил энгийн, маш хялбар зуршлуудаас эхлээд аажмаар илүү том хэмжээний өөрчлөлт, зуршлуудыг бий болгож чадна

3. Шагналын систем бий болго

“Үнэгүй өдрийн хоол гэж байдаггүй

Гэхдээ энэ агуулгыг зөвхөн бусдад бус өөртөө ч гэсэн хэрэгжүүлээд үз. Зуршлаа амжилттай хэвшүүлж чадсаныхаа дараа өөрийгөө шагнах урамшуулах төлөвлөгөө гарга. 30 хоногт зуршлаа тууштайгаа хийж чадсан бол өөрийн дуртай нэг зүйлээ хий, өөртөө юм худалдаж ав, аял. Юу ч байсан гэсэн чамд аз жаргал, баяр хөөр авчирдаг нэг зүйлээр өөрийгөө шагна. Хэцүү санагдах үед тууштай байлгах өдөөгчдийн нэг нь тэр байх болно.

Амжилт хүсье!

Эх сурвалж: erdenesukh.com