Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг гэрийнхээ хөрш хауснуудыг худалдаж авч нураахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Пало Алто дахь өөрийнх нь гэрийг тойрсон дөрвөн амины орон сууцыг нийт $30 саяар худалдан авч нураахаар болсон байна.

Шалтгаан нь өөрийн тав тухыг эрхэмлэн, хувийн амьдралаа бусдаас нуух зорилготой. Өнгөрсөн долоо хоногт тэр эдгээр авсан байшингуудаа нурааж, оронд нь нэг давхар энгийн хауснууд барих төлөвлөгөөгөө хот төлөвлөлтийн газарт хүргүүлжээ.

2012 онд Маркийн хөрш айлуудын газар дээр өндөр байшин барихаар хот төлөвлөлтийнхөн бэлдэж байгааг мэдээд тэр ийнхүү өөрийн амьдрах орчноо хамгаалахын тулд бүгдийг худалдаж авсан аж.

Маркийн хөршүүд нь хоёр ширхэг хоёр давхар хаус, хоёр ширхэг нэг давхар хаус байжээ. Тэднийг бүгдийг нь нураан оронд нь энгийн нэг давхар хауснууд барихаар залуу тэрбумтан шийдсэн байна.

Марк ингэхдээ “мөнгөөр зодсон” бөгөөд тухайн үедээ $3.71 саяар үнэлэгдэж байсан нэг хаусыг $14 саяар авсан байх жишээтэй.

Харин тэр эдгээр шинэ хауснуудаа зарах, түрээслэх, өөрөө ашиглах эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна.

Форбес сэтгүүл Марк Зукербергийн хөрөнгийг $50 тэрбумаас дээш гэж сүүлийн байдлаар тооцоолоод байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com