Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Европ даяар хүмүүс аянганд ниргүүлсэн тохиолдлууд гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Европын хэд хэдэн улсад хүмүүс аянганд цохиулсан хэрэг гарснаас нэг хүн амиа алдаж олон хүн шархтсан байна.

Польшийн өмнөд хэсэгт уулснаас бууж явсан эрэгтэй хүн аянганд ниргүүлж амиа алджээ. Мөн Парис хотын Монсеоу цэцэрлэгт төрсөн өдрийн хүлээн авалтын үеэр аянга бууж 11 хүнийг шархтуулсны найм нь хүүхэд байсан байна. Тэдний зарим нь амь насанд аюултай, ноцтой шархтжээ. Тэд аадар бороо орох үеэр модны дор хоргодсон нь ийнхүү аянганд цохиулах нөхцөл болсон байна.

Өчигдөр бас Германд болж байсан өсвөр насныхны хөлбөмбөгийн тэмцээний үеэр аянга бууж гурван хүн хүнд шархтсан байна.

Эдгээр гурав нь 40 гаруй насны эрчүүд байсан бөгөөд шууд аянганд цохиулж ноцтой шархтсан нь тэмцээний шүүгч байжээ.

Тэмцээний үеэр нийтдээ 35 орчим хүн ямар нэг хэмжээгээр аянганд өртсөн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр тэнгэрт ямар ч үүлгүй байсан гэнэ.

Мөн хүчтэй аадар борооны улмаас “French Open” тэмцээний Серена Уилльямс, Кристина Младенович нарын тоглолт саатжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Европ даяар хүчтэй аадар бороо орсноос газрын гадаргыг халуун, чийглэг агаар бүрхсэн бол атмосферийн дээд хэсэгт хүйтэн агаар оршиж байгаа нь ийнхүү хүчтэй аянга цахилгаан буух нөхцлийг бүрдүүлж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC