Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар Авто Шоу 2016 болж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 27
Сурталчилгаа

Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н зүгээс зохион байгуулдаг Улаанбаатар Авто Шоу 2016 автын салбарын нэгдсэн үзэсгэлэн өнөөдөр Мишээл Экспо төвийн Б корпуст эхэллээ. 

Олон улсын үзэсгэлэнгийн стандартын дагуу зохион байгуулагдаж буй тус  үзэсгэлэнд Ford, Land Rover, Hyundai, Nissan, Kia, Jeep, Toyota, Honda, Mazda, Foton зэрэг автомашины 10 брэндийн цоо шинэ 40 орчим автомашин, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, тос тосолгооны материал, авто хими, авто арчилгаа, гоёл чимэгэлэл, нэмэлт тоноглол, хамгаалалтын бүрхүүл, будаг, хуулга, хүүхдийн суудал, лабортори, санхүүгийн үйлчилгээ зэрэг 30 гаран компанийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа юм байна.

Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ маргааш буюу 2016.05.28-ны бямба гаригийн 13.00 цагт болох ба хүрэлцэн ирсэнээр дистрибьютор компаниудын зүгээс барьж буй хямдрал урамшуулалд хамрагдахын зэрэгцээ автын салбарын сүүлийн үеийн чиг хандлага, шинэ технологитой танилцаж газар дээр нь шийдэх лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой аж. Мөн үзэсгэлэнгийн гадна талбайд тээврийн хэрэгслийн явуулын Техник хяналтын үзлэг /оношлогоо/ хийгдэх тул үзлэгтээ орж амжаагүй байгаа иргэдийн хувьд цаг хугацаа алдалгүйгээр хамрагдах боломжтой аж.

Урин дулаан, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ цагт автомашиныхаа бэлтгэлийг нэг доороос базааж, хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл Мишээл Экспо төвийн Б корпус буюу Барилгын Их дэлгүүрийн танхимд 05-р сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улаанбаатар Авто Шоу 2016-г үзэж сонирхохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91107711 дугаараас лавлана уу

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.