Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй түгээнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ.

Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү хандивлах фермүүд  2016 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна.

Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар  Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд  цугласан хүүдүүдэд үнэгүй түгээхээр болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.