Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Чингисийн талбайгаас нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN

Маргааш Чингисийн талбайд болох “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн дууссаны дараа 23:00 цагаас Чингисийн талбайгаас нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ.

 

Тодруулбал,

  • Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд,
  • “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд,
  • “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.