Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 11:00 цагаас Чингисийн талбайн баруун талын замыг ХЭСЭГЧЛЭН хаана

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд болно.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм байна.

Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоол 08:00-23:00 цаг хүртэл АЖИЛЛАХГҮЙ.

Харин Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.

  • Шагнал гардуулах ёслол, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт 11.30-13.30 цагт
  • Үдшийн нийтийн цэнгүүн 19.00-23.00 цагт болно.

Түүнчлэн Хурд хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 22:00 цагаас болох юм байна.