Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрхийн товчоонд "Сансар" сүлжээ супермаркетийн ШИНЭ САЛБАР нээгдлээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN

Энэ сарын 27-нд Баянзүрхийн товчоонд олон улсын стандартад нийцсэн "Сансар" хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрийн салбар нээгдлээ.

Нээлтийн баярыг тохиолдуулан зургаадугаар сарын 05-ны ням гаригийг дуустал ширхэг барааг ч бөөний үнээр худалдаалах "Хямдралын баяр" үйл ажиллагааг зохион байгуулах аж

"Алтан Жолоо Групп" нь 2013 оноос эхлэн "Шинэ стандартын сүлжээ супермаркет" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд "Сансар" хүнсний худалдааны сүлжээ дэлгүүр нээгдсэнээр:

  • 100 гаруй шинэ ажлын байрыг бий болгосон.
     
  • БЗД-ийн 11 дүгээр хорооны төв замыг өнгөрч, зүүн аймаг руу явах замын хүмүүст хүртээлтэй. Бидний хувьд зөв байршилд үйлчилгээний төвөө нээсэн гэж бодож байна.
     
  • "Сансар" хүнсний худалдааны сүлжээ дэлгүүр нь дэлхийн жишигт нийцсэн тохижилттой буюу 160 гаруй суудлын машин болон автобус зогсох талбайтай бөгөөд худалдан авагч нарын тав тухтай байдлыг бүрэн хангасан
     
  •  "Сансар" хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрээс хамгийн боломжтой үнээр, хүссэн бараагаа худалдан авах боломжтой.
     
  • Зүүн бүсэд оршин суугчид, бизнес эрхлэгчдэд зориулан бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр худалдан авах боломжийг бүрдүүлсэн тусгай тасагтай.

Иймд та гэр бүлээрээ амралт зугаалга, аялалд явахдаа түгжрэлгүй бүсэд буюу Баянзүрхийн товчоонд байрлах, ачааны болон автобус, суудлын машины төрөлжсөн зогсоолтой, олон улсын стандартад нийцсэн тохижилт бүхий өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээтэй САНСАР супермаркетаар үйлчлүүлээрэй.

Эцэст нь хэлэхэд, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Иргэдийн сэтгэгдэл:

БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Хандсүрэн хэлэхдээ "Өнөөдөр ийм сайхан үйлчилгээний төв нээгдэж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Манай гэрийн ойролцоо ийм том дэлгүүр байхгүй учраас заримдаа хотын төв рүү явах хэрэг гардаг. Харин одоо бол хүссэн зүйлээ энэ дэлгүүрээс авах боломжтой болсондоо хязгааргүй их баярлаж байна" хэмээн ярилаа.

БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэн М.Энх-од хэлэхдээ "Манай гэрийн ойролцоо түц цөөхөн байдаг. Ийм том дэлгүүр ч байхгүй. Харин өнөөдөр ийм сайхан сүлжээ дэлгүүр нээгдэж байгаад их баяртай байна. Цаашид заавал хот руу явахгүй, эндээсээ авах боломжтой гэдэг ч сайхан хэрэг шүү" гэлээ.

Фото 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.