Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮҮХНҮҮДЭЭ "ЖИЙВЭЛ" АН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ

Б.Ану
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Намын анхан шатны буюу аймаг, дүүргийн хурлууд нь аль хэдийнэ нэр дэвшигчдийгээ тодруулаад байна. Нийт 76 нэр дэвшигчээс одоогийн байдлаар 75 хүний нэр тодорхой болоод байгаа юм. Тодруулбал, Төв аймгийн Ардчилсан Нам гурван тойргийнхоо нэгт нь нэр дэвших хүнээ тодруулаагүй байна. 

Ийнхүү олон нийтэд нээлттэй болсон 75 нэр дэвшигчийн ердөө найм нь эмэгтэй байгаа юм. 

Нэр дэвшигчдийн дор хаяж 30 хувь аль нэг хүйсийн төлөөлөл байх заалтыг сүүлд өөрчилж 20  болгосон.

Тэгвэл 20 хувь болж багасгаад ч Ардчилсан Намын эрчүүд хүүхнүүддээ зайгаа тавьж өгөх бодолгүй байна. 

Тиймээс ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэдийгээр Сүхбаатар Дүүргийн Ардчилсан Намын хурлаасаа дэмжлэг авсан ч өөрийн квотоо эмэгтэй нэр дэвшигчид тавьж өгнө гэдгээ хэвлэлээр илэрхийлээд байна. 

Тэгэхээр намын анхан шатны хурлаасаа дэмжлэг авсан АН-ын 67 эрэгтэй гишүүний дор хаяж зургаа нь өөрийн зайгаа эмэгтэй хүнд тавьж өгөх, Төв аймагт тодроогүй байгаа нэг тойрогт эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж байж АН УИХ-д нэр дэвших боломжоо хангах нь. 

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг хоёр гэхэд одоогоор тойроггүй үлдээд байна. 

Намынхаа анхны шатны хурлаас дэмжлэг аваад буй найман эмэгтэй гишүүн нь:

  1. З.Нарантуяа,  
  2. Ц.Оюунгэрэл, 
  3. Р.Бурмаа, 
  4. Д.Арвин, 
  5. Р.Булгамаа , 
  6. Г.Байгалмаа, 
  7. С.Одонтуяа,
  8. Б.Ургамалцэцэг нар байгаа юм.

Одоо энэ найм дээр нэмэгдээд М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг заалнаас дэмжигдлээ гэхэд дахиад заалнаас ТАВАН ЭМЭГТЭЙ нэмж сонгуульд өрсөлдөх эрх авах шаардлагатай юм. 

Сонгуулийн тухай хуулийн 126.2-т "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна" гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр Ардчилсан Нам 76 тойрогт бүгдэд нь нэр дэвшигч тодруулъя гэвэл дор хаяж 15 нэр дэвшигч эмэгтэй байх шаардлагатай болж байна. Эс тэгвээс сонгуульд намаараа өрсөлдөх боломжгүй. 

Р.Амаржаргал гишүүн шиг зайгаа тавиад өгөх эрчүүд өнөөдөр хэд байх вэ?!