Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд бүрийг баярлуулцгаая” сайн үйлсийн аян

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Богд хааны ордон музейн зүгээс “Хүүхдэд ээлтэй музей” хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан музейн боловсролын ажил болон сайн үйлсийн аянг зохион байгуулна.

Сайн үйлсийн аянд нэгдэх хүмүүс музей үзэхдээ хүүхдийн тоглоом болон ном, CD зэрэг зүйлсийг хандивласнаар манай музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Хүүхдийн баярыг тэмдэглэх 2 өдрийн турш /5-р сарын 31, 6-р сарын 1/ цугларсан зүйлсийг бид бүхэн хүүхдийн төв, асрамжийн газруудад бэлэг болгон тараана.

Бид бүхний зорилго нь олон хүүхдийг баярлуулахад оршиж байгаа учир байгууллага, хамт олноороо оролцохыг уриалж байна. 

Мөн хүүхдэд зориулсан зурагт тайлбарыг тусгайлан бэлтгэж бяцхан үзэгчиддээ үйлчлэх болно.

Түүнчлэн сонирхолтой тэмцээн, олон төрлийн бүтээлч үйл ажиллагаа явагдана.