Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Анимэйшн, Комикс Авардс уралдааныг зарлаж байна

ikon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN

2016 оны 5 сарын 24-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Монгол контент ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран “Монгол Агуулгыг Дэлхийд экспортлоно” уриан дор Контент экспорт арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээнд 2016 оны 8 сарын 13 хүртэл явагдах “Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдааныг танилцуулсан билээ.

Монголын Анимэйшн, Комикс Авардс нь

Комик ном, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик /манга/ ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах, анимэйшн, комикс/манга/ үйлдвэрлэлийг дэмжихэд оршино.

 

 

Уралдаанд оролцох төрөл

  • Комикс ном
  • Анимэйшн 
  • Комикстрип /Сэдэв: ................../

Хамрах хүрээ

Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид

Бүтээлд тавигдах шаардлага

Комикс бүтээлд тавигдах шаардлага:

  • 2013 оноос хойш бүтээгдсэн байх.
  • Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болоогүй байх.
  • Нэг түүхийг бүтнээр нь өгүүлсэн байх.
  • Нүүрний  тоо 24 –өөс багагүй байх.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл А3 хэмжээтэй хэвлэмэл байх.
  • Англи, япон хэлний аль нэгээр хөрвүүлсэн хувийг хавсаргасан байх.
  • Хэвлэмэл хэлбэрээр, эсвэл pdf хэлбэрээр байх боломжтой

Анимэйшн бүтээлд тавигдах шаардлага:

  • 2013 оноос хойш бүтээгдсэн байх.
  • Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болсон байж болно. 
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа харгалзахгүй.
  • 2D,3D, Motion comic, Stop Motion, бусад байх боломжтой. 
  • Дуу дүрс, техникийн шаардлага бүрэн хангасан байна.
  • DVD­р хүлээлгэн өгөх. 

Жич: Зохиогчийн эрх болоод түүнтэй холбоотой үр дагаварыг уралдаанд оролцогч бүрэн хариуцна.

Шагнал урамшуулал

  • 1­р байр: Алтан шагнал /Gold Awards/, Япон Улсаар аялах эрх, ивээн тэтгэгчидийн шагнал
  • 2­р байр: Мөнгөн шагнал /Silver Awards/, Wacom төхөөрөмж

Жич: Шаардлага хангасан комикс номыг

“Олон Улсын МАНГА АВАРДС”­-д тухайн бүтээлээрээ оролцох эрх - 1 хүн​

Жич: Олон улсын түвшинд шаардлага хангасан тохиолдолд ном болгон хэвлэж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээ хийнэ.

Бүтээл ирүүлэх

Бүтээл хүлээн авах хугацаа: 2016.07.15 – 2016.08.01

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам /Соёл, мэдээллийн хэлтэс/

Шалгаруулалт

“Монголын Анимэйшн Комикс Авардс”-ын шүүгчдийн комисс шалгаруулалтыг явуулна.

Шалгаруулалтын хариу нь 2016.08.01-2016.08.05 хооронд гарна.

Бүтээл шалгаруулах ёслолын өдөр: 2016.08.13

Бүтээл шалгаруулах ёслолын газар: Монгол­Японы төв  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.