Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэйн замыг хаах тул Хайлаастын замаар зорчихыг зөвлөлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа билээ.

Энэ хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ний 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийхээр болжээ.

Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчихыг Нийслэлийн Автозамын газраас зөвлөлөө.

Дээрх 700м замд хучилт хийгдсэнээр 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд 06 дугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.