Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi компани ДРОНЫ ДООД ҮНИЙГ шинэчлэн тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Хятадын электроникийн үйлдвэрлэгч Xiaomi компани хоёр хоногийн өмнө өөрийн анхны дрон буюу удирдлагатай нисдэг төхөөрөмж Mi Drone-ийг гаргалаа.

Дроны салбарын хамгийн том тоглогч DJI-гийн үнээс нэлээд хэмжээгээр бага зах зээлд гарч байгаа ба зах зээлийн хамгийн доод үнэ гэж үзэж байна.

4K камертай, Full HD камертай гэсэн хоёр хувилбар гарсны 4K нь 2,999 юань ($456), 2 км хүртэл зайнаас удирддаг бол Full HD нь 2,499 юань ($380), 1 км хүртэл зайнаас удирддаг аж.

Тэгвэл DJI-гийн Phantom3 4K хувилбар нь 1.2 км зайнд удирддаг, 4,999 юань ($762) үнэтэй байдаг юм.

Өнөөдөр захиалга нь эхэлж байгаа ба туршилтын хэрэглэгчид нь долдугаар сард дроноо хүлээж авахаар байгаа гэнэ. Харин нийт зах зээлд гарах хугацаа нь тодорхойгүй байна.

Бүтээгдэхүүний танилцуулга:

Эх сурвалж: Xiaomi