Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Камерон Диас: Гэрлэлт миний хувьд гэнэтийн бэлэг байсан

Б.Даваахүү
2016 оны 5 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кинонд бүтээсэн дүрээрээ танай үзэгчдэд танил болсон Холливудын үзэсгэлэнт гүнж, жүжигчин Камерон Диасын “harpers bazaar.com” сайтнаа нийтлэгдсэн ярилцлагыг энэ удаагийн “Оддын цаг” булангаар орчуулан хүргэж байна. Олон ч эрчүүдтэй нэр холбогдож явсан жүжигчин бүсгүй өнгөрсөн жил 42 насандаа гэрлэсэн байдаг. 

Тэрбээр өөрөөсөө долоо дуу Good Charlotte рок хамтлагийн гишүүн Бенджи Мэддентэй Лос Анжелас дахь өөрийн гэртээ даруухан хуримласан билээ. Тэгвэл бүсгүй өөрийн амьдралд тохиосон нэгэн баярт үйл явдал өөрийг нь хэрхэн өөрчилсөн хийгээд зарим сонирхолтой зүйлсийн талаар өгүүлснийг уншигчдадаа сонирхуулахаар бэлдлээ.

-Камерон Диас, та насандаа тохируулж, хувцсаа сонгодог байх тийм үү?

-Үнэндээ тийм. Гэхдээ хүн бүрийн нас өөр. Хэн нэгэнд өөрийгөө танилцуулахдаа хэрэглэдэг бодит нас гэж байхад амьдралынхаа аль үед байгааг илэрхийлэх биологийн нас гэж байдаг. Зарим хүмүүс 50 хүрчихсэн атлаа 35 настай харагдах тохиолдол ч байдаг шүү дээ. Ер нь хүмүүсийн хувцаслалт тухайн хүний үзэл бодлын илэрхийлэл болж байдаг байх.

-Та одоо 43 настай. Энэ насан дээр ямар хувцас огт өмсч болохгүй вэ?

-Цээж хэвлийн хэсгийг ил гаргасан цээживчийг яагаад ч өмсч болохгүй гэж боддог. Өөр аргагүй.

-Таны өөрийнхөө тухай сонсч байсан хамгийн инээдтэй цуурхлаас бидэнд сонирхуулаач?

-Би нүүрээ зөвхөн “Эвиан”-ы усаар угаадаг. Хэн нэгэн нь намайг энэ усаар нүүрээ угааж буйг харсан юм биш биз.

-Өөрөөсөө арай ахимаг насны ямар эмэгтэйчүүдийг хүндэлж биширч явдаг вэ?

-Глория Стейнем бол аугаа Феминист эмэгтэйчүүдийн нэг тод жишээ. Жэйн Фонда байна. Тэр бол шулуун шударга зан чанараараа хүн бүхэнд өөрийгее таниулж чадсан нэгэн. Би тэднийг хундапж, биширч явдаг даа. Холливудын ертөнцөд гэвэл Мерил Стрипээс Хелен Миррен хүртэл маш олон гайхалтай жишээнүүд байна. Тэд хүмүүсийн төлөөх үйлс болоод түүндээ хүрэхийн тулд өөрийгөө золиослох гэсэн хоёр замын хооронд орших маш нарийн шугамаар алхаж байдаг.

-Зөвхөн найзуудтайгаа хийдэг тусгай үйл ажиллагаа танд байдаг уу?

-Бид сард нэг удаа Лос-Анжелес эсвэл Нью-Йоркт “Бүсгүйчүүдийн үдэш”-ийг зохиодог. Е-мэйл солилцож, хаана уулзахаа тохирдог юм. Нью-Йоркт уулзахуу гэвэл за тэгье ээ, Нью-Йоркт гээд л тохиролцоно. Гэхдээ уулзах бүртээ шинэ рестораныг сонгодог. Бас дагаа эрт болздог. Ер нь манай найзууд бүгд л 18.00 цагт оройн зоог барихыг эрхэмлэдэг. Харин 20:00 цаг болчихвол гэр гэртээ харьж, унтдаг даа.

-Таны өмнө нь oгт төсөөлж байгаагүй хэрнээ 40 гарсан хойноо хийсэн зүйл тань юу вэ?

- Би өнгөрсөн жил гэрлэсэн. Миний 40 насандаа хийсэн, намайг өөр талаас минь нээсэн хамгийн том зүйл. Маш гайхалтай. Би хэзээ ч ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй. Хэрвээ би нөхөртэйгөө танилцаагүй байсан бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Гэрлэлт миний амьдралд тохиосон гэнэтийн бэлэг байсан.

-Таны хэрэг гарсан үедээ ашигладаг шившлэг?

-Би өөрийнхөө тусгай шившлэгээ бусдад хэлмээргүй байна. Мэдээж наргиа байсан шүү. “Чадах бүхнээ хий”.

-40 хүрсний дараах таны хамгийн том ухаарал тань юу байсан бэ. Бидэнд энэ талаараа сонирхуулаач?

-Нас ахих тусам хүний ухамсар, бодол санаа тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Одоо бол өөрийгөө хараад,  “Тиймээ. Миний амьдралын энэ цаг мөч надад ахиад олдохгүй. Аливаа бартаа саадгүй хялбар зүйл гэж үгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлдэг болсон. Би өөрийн гаргасан “The Longevity Book” номынхоо нэг хэсэгт энэ тухай бичсэн байгаа.

-Таны амьдралдаа баримталдаг хамгийн чухал дүрэм?

-Сошиал медиа маш олон ажлыг амжуулах орон зай. Гэхдээ хүмүүсийн хоорондын амьд харилцааг яагаад ч орлож чадахгүй. Бид нэг нэгэнтэйгээ тулж харилцах амьд харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Харин дэлгэцэд бага цаг зарцуулах ёстой.

Зураг