Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Обама Цагаан ордноос нүүгээд ЭНЭ БАЙШИНД амьдарна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөнтэй холбоотойгоор өнгөрсөн хавар нийтлэгдэж байсан мэдээллийг дахин хүргэж байна.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны сүүлээр явагдана. Сонгуулийн дараа төрийн жолоог найман жил атгасан Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордноос нүүх юм.

Тэгвэл Форбесийн мэдээлж буйгаар тэргүүн хатагтай Мишель Обама Вашингтон DC-ийн ойролцоо байрладаг Калорамад орших энэхүү байшинг түрээслэх гэрээг саяхан байгуулжээ.

Уг байшин 761 м2 талбайтай бөгөөд есөн унтлагын өрөө, найман угаалгын өрөө, гурван агуулахтай юм байна. Мөн дасгалын өрөө, тоглоомын өрөө, ажлын өрөө бий. Тансаг зэрэглэлийн уг үл хөдлөх хөрөнгө нь байшингаар зогсохгүй гадаах талбай, хоёр машины гаражтай.

Байшингийн эзэмшигч нь экс Ерөнхийлөгч Билл Клинтоны хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргын ажил эрхэлдэг Жой Локхарт ажээ.

Ноён Ерөнхийлөгч Вашингтоны ойролцоо байшин түрээслэж суух болсон шалтгаан нь түүний бага охин Сашагийн сургуультай холбоотой. Саша хоёр жилийн дараа ахлах сургуулиа төгсөх тул тэр хүртэл Обама төрөлх хот Чикаго руугаа нүүхгүй байхаар болжээ.

Ерөнхийлөгчийн амьдрах байшингийн зах зээлийн үнэ 7 сая ам.доллар бөгөөд Обама түрээсэнд хэдийг төлөх тухай мэдээлэл тодорхой бус байгаа юм. 

Эх сурвалж: Forbes

фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг